ЦААСАН ШУВУУ
Б.Оюунбилэг: Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсөд улам залуужиж байна
Умайн  хүзүүний хорт хавдрыг хамгийн энгийнээр тайлбарлавал ямар өвчин  бэ?
Эмэгтэй хүний савны амсар хэсгийн хавдрыг хэлдэг. Умайн хүзүүний  хорт хавдар нь эд эсийн гаралтай хавдар гэдгийг онцлох хэрэгтэй болов  уу.
Юунаас болж хорт хавдар үүсдэг юм  бэ?
-Хавдар үүсэх үндсэн гурван шалтгаан байдаг. Хамгийн эрсдэл өндөртэй  нь, хүний папиллом вирусээр үүсдэг.  Энэ вирус нь бэлгийн замаар дамжин  халдварладаг. Өөрөөр хэлвэл, замбараагүй бэлгийн хавьталд орох, бэлгийн  замын өнгөний өвчин тусах, мөн олон хавьтагчтай  байх зэргээс болж  өвчин тусах магадлал өндөртэй. Түүнчлэн, эмэгтэй хүн олон удаа үр  хүндүүлсэн бол, ямар нэгэн үрэвсэлт мөн  ерөндөгийг удаан хугацаагаар   тавиулснаар  умайн хүзүүний хорт хавдар тусах нь элбэг.  Хамгийн  сүүлчийн шалтгаан нь гормоны өөрчлөлт.
Хорт хавдраар өвчлөгсдийн  дийлэнхийнх өвчин үүсгэгч   шалтгаан нь юу байдаг вэ?
-Ихэнх нь вирусын улмаас  өвчилж байгаа. Энэхүү вирусыг авахад  эрэгтэй хүн дамжуулагч болж өгдөг. Өөрөөр хэлбэл, нэг эмэгтэй хүнээс  вирус аваад өөр эмэгтэйд дамжуулан халдаадаг гэсэн үг юм.
Тэгвэл эрэгтэй хүн  вирусээс болж   өөрөө өвддөг үү. Зөвхөн дамжуулагч байна гэсэн үг үү?
-Эрэгтэй хүн вирусын халдвараар өвчилдөггүй.  Харамсалатй нь   вирусын халдвар авсан эмэгтэй л өвчилдөг аюултай. Түүгээр зогсохгүй   вирус авсан тохиолдолд  тухайн хүнд ямар ч шинж тэмдэг илэрдэггүй юм.  Тиймээс тохиолдлын  бэлгийн харьцаанд орсон л бол заавал шинжилгээ өгөх  хэрэгтэй. Эрэгтэй ч бай, эмэгтэй бай ялгаагүй хамрагдах ёстой. Энэ чинь  хоёр хосын итгэлтэй, эрүүл харилцааг бий болгох үндэс юм шүү дээ.
Ямар ч шинж тэмдэг илэрдэггүй  гэлээ. Тэгвэл өвчтэй болсноо яаж мэдэх вэ?
Ерөөсөө л  тохиолдлын бэлгийн харьцаанд орсон л бол бүх  эмэгтэйчүүд  шинжилгээ өгөх хэрэгтэй.  Бас ар гэр нь тогтворгүй бол эрэгтэй эмэгтэй  гэлтгүй улиралд ганц удаа ч болов шинжилгээнд хамрагдаж байвал ялангуяа,  эмэгтэйчүүд хорт хавдар тусахаас өөрийгөө урьдчилан сэргийлж чадна.  Манай улсад хийгдэж байгаа  хамгийн үр дүнтэй шинжилгээ бол пап тест юм.  Энэхүү тестээр бэлгийн замын өвчтэй эсэх, хорт хавдар байна уу,  вирустай байна уу, цэвэршилтийн өөрчлөлт хэр байна гээд олон зүйл  илэрдэг онцлогтой юм. Тиймээс  жилд нэг удаа пап тестийг өгөх нь их  хэрэгтэй.
Умайн хүзүүний хорт хавдар  пап  тестээр л илэрдэг юм уу.  Өөрөөр мэдэх боломжгүй  гэж үү?
-Тийм ээ, зөвхөн тестээр л илэрнэ. Хүмүүс, би эхогоор үзүүлээд  зүгээр гэсэн гэж хэлдэг. Энэ чинь буруу. Яагаад гэвэл, хорт хавдрыг ямар  ч эхо  оношлох боломжгүй  зүйл.  Эхогоор вирустай эсэх нь ч  мэдэгдэхгүй. Умайн хүзүүний хавдар мэдэгдэхгүй явсаар хүндэрсэн шатандаа  орвол үхэлд хүрэх аюултай.
Пап тестийг яаж авдаг вэ?
-Эмэгтэйчүүд маань пап тестийг мэдэхгүйгээсээ болоод өгөхөөсөө  айгаад байдаг л дээ. Гэтэл, энэхүү тест бол ямар ч өвдөлт өгдөггүй,  энгийн шинжилгээний арга байдаг. Өөрөөр хэлбэл, үтрээнд толь тавиад  зориулалтын багажаар умайн хүзүүний гадна, дотор хоёрыг  тусгай  түрхэцээр түрхэн эсийг нь цуглуулж авна гэсэн үг. Пап тест чинь эсийн  шинжилгээ шүү дээ. Дахин анхааруулж хэлэхэд, бэлгийн харьцаанд орсон хэн  ч байлаа гэсэн энэ тестийг заавал өгөх хэрэгтэй.
Хорт хавдраас урьдчилан  сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-Мэдээж, гэр бүлийн хоёр, хайртай хосууд маань ариун нандин  харьцаатай, бие биендээ үнэнч байх хэрэгтэй. Бэлгийн олон хавьтагчгүй,  үр хөндүүлэлтийг олон удаа хийлгэхгүй байх, ерөндөгийг удаан хугацаагаар   тавиулахгүй байх зэрэг олон арга бий. Ер нь бэлгийн харилцаанаас үүдэн  өвчилдөг учраас залуус маань хариуцлагатай байх хэрэгтэй. Тохиолдлын бэлгийн харьцаанд орохдоо  бэлгэвчийг байнга хэрэглэж байх нь ирээдүйн эхнэр, нөхөр, үр хүүхдэд өөрийн тань эрүүл мэндэд чухал гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.
Ихэвчлэн хэдэн насны эмэгтэйчүүд  өртдөг  вэ?
Ихэнх тохиолдолд 40-50 насны эмэгтэйчүүд өвчилдөг юм. Гэхдээ сүүлийн  үед  харьцангуй хорт хавдраар өвчлөгсөд залуужиж байгаа нь сэтгэл  эмзэглүүлэх асуудал болоод байна. Өдөрт арван хүнийг үзлээ гэхэд, нэг нь  заавал умайн хүзүүний хорт хавдартай, хоёр хүн нь вирустай гарч байгаа  юм. Өнөөдөр гэхэд л 23 настай нэг охин хорт хавдартай гарлаа. Үнэхээр  харамсалтай.
Хорт хавдар эдгэрдэг өвчин үү.  Яаж  эмчилдэг юм бэ?
-Хавдар үндсэндээ дөрвөн үе шатыг дамждаг. Эхний хоёр үе нь 100хувь  эдгэрдэг юм. Өвчнөө эрт мэдээд, шинжлүүлээд эмчилгээ хийлгэвэл дороо л  эдгэнэ. Ердөө 21 хоногт л эдгэнэ шүү дээ. Харин хүндэрсэн шатандаа орвол  үхэлд хүрэх аюултай болохыг дээр өгүүлсэн.
Хавдрыг хэрхэн эмчилдэг юм бэ?
Хамгийн сайн арга бол мэс заслын арга байдаг. Өвчтэй хэсгийг  мэс  ажилбараар авна гэсэн үг. Мөн эмийн эмчилгээ хамт хийгддэг.
Мэс заслаар бүрэн эдгэрдэг үү.  Манайхаас өөр гадны оронд энэ өвчнийг хэрхэн эмчилдэг юм бол?
-Өвчин хүндрээгүй тохиолдолд бүрэн эдгэрнэ. Гэхдээ хүн л юм чинь  бэлгийн харьцаанд орох учраас шинжилгээг тогтмол өгч байх хэрэгтэй. Бид  мэс засал хийсний дараа өвчтөнгүүдээс дахин пап тест авдаг. Энэ нь  өвчтөн эдгэрсэн байна уу, зөв эмчилсэн эсэхийг хянах нэг арга юм.
Сүүлийн үед Америк улсад  хавдар үүсгэдэг вирусыг устгадаг вакцин  гарсан байна лээ.  Энэ нь  их үр дүнтэй байгаа гэсэн. Одоохондоо энэ  вакцин манай улсад орж ирээгүй л байна.
Хэрвээ эмэгтэй хүн жирэмсэн байхдаа  умайн хүзүүний хорт хавдартайгаа мэдвэл яах вэ хүүхдэд нь нөлөөлөх үү?
-Тийм ээ, энэ асуудал зөндөө л гардаг. Вирустай бол төрөхөд хэцүү.  Бүр хатуугаар хэлэхэд, төрж болохгүй. Хүүхдээ авахуулах шаардлагатай  болно. Яагаад гэвэл хүүхэд нь ямар нэгэн өвчтэй гарна шүү дээ. Тиймээс  жирэмсэн болохынхоо өмнө, эмчийн хяналтад орохдоо ямар нэгэн өвчтэй  эсэхээ шинжлүүлэх нь хамгийн зөв. Ирээдүйнхээ үр хүүхдийн төлөө  хариуцлагатай байх хэрэгтэй.
Танай эмнэлэгт өвчнөө хүндрүүлсэн  хүн ирж байсан уу?
-Саяхан өвчтэйгээ мэдэлгүй дөрвөн жил явсан хүн ирсэн. Бүр хүнд  шатандаа орсон байсан учраас эмчилгээ авалгүй зургаан сарын дараа нас  барсан даа хөөрхий. Ер нь хорт хавдар бол  хэцүү өвчин. Хүмүүс  үүнийг  ойлгох хэрэгтэй. Ялангуяа,  бүсгүйчүүд маань өөрсдийнхөө сайн сайхан,  эрүүл мэндийн  төлөө шинжилгээнд хамрагдаж, эрт эмчлүүлэх хэрэгтэй  гэдгийг дахин, дахин хэлмээр байна.
Биеэ үнэлдэг бүсгүйчүүд энэ өвчнөөр  өвдөх нь хэр байдаг вэ?
-Би биеэ үнэлдэг эмэгтэйчүүдэд их санаа зовдог юм. Тэд л энэ өвчинд  хамгийн ихээр өртөж байгаа шүү дээ. Тэднийг л нэг шинжилгээнд оруулж,  умайн хүзүүний хорт хавдрын талаар лекц сонсгох юмсан.
Танд баярлалаа.
Х.ӨНӨРСАЙХАН
Эх сурвалж: http://www.news.mn/news/section=interview/page=show/content=interview/id=803
Hүдний хараа сайжруулах лазер мэс засал
Та нүдний шил зүүдэг үү?
Тэгээд нүдний шилээ төвөгшөөх үе байдаг уу?
Тиймээс нүдний хараа сайжруулах лазер мэс засал хийлгэх талаар бодож байсан уу?
Эсвэл та нэгэнт шийдчихээд нүдний эмнэлэг дугаар авчихсан хурц сайхан хараагаараа гайхуулах өдрөө хүлээн сууна уу?
Аль нь ч бай би үнэтэй цагаа зориулан бичиж байгаа учир дуустал нь уншихыг санал болгоё.
Laser eye surgery aнх 1980аад оны эхэн үед нээгдсэн боловч клиникт 1995 онд нэвтэрч одоо дэлхийн олон оронд нэгэнт тархсан байна. Монголын хувьд Баасанжав багшийн “Болор мэлмий” эмнэлэг Азийн Хөгжлийн Банкны зээлээр хийдэг  төхөөрөмж аппаратыг нь оруулж ирж 2005 он орчмоос хийж эхэлсэн санагдаж байна. Сонирхуулахад Америкт нэвтрэхээс өмнө хөрш Канадад нь хийж эхэлсэн учир олон мянган Америкчууд Канадруу нүдний шилээсээ салахаар явцгааж байжээ. Одоогийн байдлаар Энэтхэг Япон Канад  зэрэг улсууд хамгийн сайн хийж байгаа бололтой.
Анх 1980 аад оны эхээр энэ мэс заслыг санаачилсан эрдэмтэн осолд орж, нүднийхээ эвэрлэгээ гэмтээжээ. Гэтэл олон жилийн турш зузаан нүдний шил зүүж явсан тэрээр шилгүйгээр сайн хардаг болчихсон байна. Зүгээр нэг хүн бус эрдэмтний хэрэг юу билээ нөхөр эрдэмтэн сониучирхан судалсаар дэлхийн сая сая хүнийг нүдний шилээ авч хаях гайхамшигт мэс заслын санааг сэдсэн байна.
Орчин үед нүдний хараа сайжруулах лазер мэс засал хөгжлийн эд үедээ гялалзаж шинэ төрлүүд нэмэгдэж байна. Эдгээр төрлүүд бүгд өөр өөрийн өвөрмөц сайн муу талтай юм бөгөөд нүдний эвэрлэгийн бүтэц болон үйл ажиллагааг сайтар судалсаны үндсэн дээр аль арга хамгийн тохиромжтойг эмч шийднэ.
Corneal Onlays/Inlays: Эвэрлэгийн гадаргууд хийгдэнэ. Контакт линзтэй олон талаараа төстэй.
Custom Wavefront LASIK: Хамгийн нарийн төвөгтэй арга.
Epi-LASIK: Тусгай багажийн туслажтай эвэрлэгийн өнгөн хэсгийг зүсэж хуулаад эвэрлэгийн дотор хийнэ.
IntraLase "Bladeless" LASIK: Эвэрлэгт механикаар бичил зүсэлт хийнэ.
LASEK: Эвэрлэг хэт нимгэн хүмүүст тохиромжтой.
PresbyLASIK:Эвэрлэгийн хэсгүүд жигд бус гэрлийг хугалдаг бол энэ аргыг хэрэглэнэ.
PRK: Хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа учир зөвхөн энэ аргыг лазер эмчилгээний арга гэсэн ташаа ойлголт байдаг.
Аль ч төрөл нь нүдний эвэрлэгт хийгдэх бичил мэс ажилбар юм. Ингэхэд эвэрлэг гэж “Хэн” бэ?
Эвэрлэг бол хүний нүдний хамгийн гаднах давхрага бөгөөд хүүхэн хараа солонгон бүрхэвчийг хучиж хамгаалах үүрэг гүйцэтгэж байдаг тунгалаг хэсэг юм. Хэзээ нэгэн цагт та гэрлийг хугалдаг линз гэж сонсож байсан байж магадгүй. Тэгвэл тэрхүү линзнээс 2.4 дахин илүү буюу 43 диопригоор гэрлийг хугалах чадвартай бөгөөд энэхүү чадвар дээр дээр лазер мэс засал суурилдаг байна.
Ямар хүмүүс хийлгэж болох бэ:
·          Харааны хугалах гажиггүй.
·          20 оос дээш насны. ( 20 хүртэл насанд хүний хараа тогтворжиж дуусдаг. )
·          Сүүлийн нэг жилийн дотор хараанд өөрчлөлт ороогүй бол.
·          -1.00 ээс -12.00 хүртэл диоптри холын харалган буюу миопи бүхий
·           Хүүхэн харааны хэмжээ 6 мм болон түүнээс доош (Лазер нь хүүхэн харааг тодорхой хэмжээгээр томруулдаг. Мэрэгжлийн эмчээр шалгуулна. )
Хэнд хийх боломжгүй бэ:
·          Жирэмсэн
·          Тоосны харшилтай. (Мэс заслын дараа нүд хуурайшиж болзошгүй бөгөөд энэ нь харшлыг улам гааруулах нэг нүчин зүйл болно.)
·          Нүдний бусад өвчнүүд (Ялангуяа нүдний судасны өвчтэй.)
·          Диабет ревматойд артрит гэх мэт системийн өвчтэй.
·          Стеройд эмчилгээ удаан хугацаанд хийлгэж байсан.
Дээрх шалгуурыг даваад бас мөнгө нь байгаад маш ихээр хүсээд хийлгэлээ гэж бодоход чи зуун хувь сайн хардаг болчихгүй. Учир нь ямар ч мэс засалд эрсдэл болон хүндрэл гэж байдаг гэдгийг сануулья.
Мэс заслын дараа байнга ба түр хугацаагаар илэрч болох хүндрэлүүд:
·          Нүд хуурайших
·          Шарх эдгэхгүй удах
·          Өвдөх
·          Хараа сайжрахгүй байх
·          Загатнах
·          Мэдрэг чанар хэт ихэсч өдрийн цагаар нүд гялбах
·          Юмс давхарлаж харагдах
·          Юмс солонгорч, нүдний урдуур од хөвөх
·          Нүд бүрэлцэж манантах
Японы нүдний эмч нар нь өөрсдөө зузаан  шилээ илүүд үзээд байх юм. Тиймээс сургуулийнхаа нүдний танхимийн профессор багшаас учрыг нь лавласанд ердөө л ирээдүйд гарч болзошгүй гаж нөлөө нь одоохондоо судлагдаагүй бас судлагдах боломж ч байхгүй харьцангүй шинэ байна гэдэг байгаа. Тэгсэн хэрнээ профессор гуай бусад хүмүүст болохоор бизнесээ бодоод бас ирээдүйд юу болох вэ гэсэн судалгаанд хамрагсдын тоог өсгөж бодитой үр дүнг гаргахаа бодоод сайхан инээж байгаад л хийж өгөөд байдаг юм. Ямартай ч таны нүд ганцхан таны л нүд болохоор шийдвэрээ өөрөө гаргах бизээ.
H1N1 вирүсийн халдвар буюу ‘swine flu’-с сэргийлэх энгийн, үр дүнтэй арга
Бэлтгэсэн Ц. Базаррагчаа (АУ-ны доктор), Лондон, Англи
Энэ вирүс нь зөвхөн ам, хамар, хоолой, залгиур буюу амьсгалын замаар орж өвчлүүлдэг. Дэлхийн дахинд энэ вирүсийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа өнөө үед халдвартай хүнээс огт хол байна гэдэг нь ховор гэхдээ вирүсийг бие махбодид үржиж өвдүүлэхээс сэргийлэх боломжтой юм. Учир нь энэ вирүс дээр дурьдсан агаар дуслын замаар биед ороод 2-3 өдрийн дараа үржиж эхэлснээр шинж тэмдгүүд илрэн хүн өвдөж эхэлдэг байна.
Тэгэхээр ам, хамар, залгиурт орсон вирүсийг багасгах аргууд хэрэглэснээр өвдөхгүй байх боломжтой. Эдгээр аргууд томуугаас сэргийлэхэд мөн үр дүнтэй.
Ойр ойрхон гараа угаах. Ингэснээр гарт наалдсан вирүс ам, хамарт орохоос сэргийлж чадна.
‘Гараа аль болох нүүрэндээ хүргэхгүй байх’ зарчмыг мөрдөх. Хоол унд идэх, усанд орох гэх мэт зайлшгүй хийгдэх үйлдлээс бусад тохиолдолд нүүрэндээ гараа бүү хүргэ.
Ам, хоолой, залгиураа бүлээн давстай усаар өдөрт 2 удаа зайлж байх. Давстай усны оронд ам зайлдаг ‘Listerine’      хэрэглэж болно. Зайлах нь ам, хоолой, залгиурт орсон      вирүсийг угаан гаргаж вирүсийн үржлийг багасгана. Ингэж ‘эрүүл хүн хоолой залгиураа зайлж сэргийлэх нь вирусын халдвар авсан хүнд Тamiflu эм хэрэглэхэд үр дүнтэй байдагтай зүйрлэгдэнэ’. Иймээс энгийн, үр дүнтэй      энэхүү ам, хоолой, залгиураа зайлах аргыг бүү мартаарай!
Хамрын хөндийг бүлээн давстай усаар өдөрт дор хаяж 1 удаа цэвэрлэх. Хамрандаа давстай ус татаад хүчтэй нийж гаргах эсвэл ус хамрандаа татаж нийж гаргасны дараа давстай ус шингээсэн хөвөнтэй модоор (cotton bud) хамрын хөндийг зөөлөн арчиж цэвэрлэж болно. Ингэснээр хамрын      хөндийд агуулагдах вирүсийн хэмжээг багасгаж өвдөх магадлалыг бууруулна.
Витамин ‘C’ баялаг хоол унд, жимс түлхүү хэрэглэх. Энэ нь биеийн эсэргүүцлийг сайжруулж вирүстэй тэмцэх бие махбодийн урвалыг нэмэгдүүлнэ. Витамин ‘C’-р баялаг цитрусын төрлийн жимснүүд болох мандарин, оранж, grapefruit      зэргийг идэх, лемон, зөгийн балтай халуун цай ууж Витамин ‘C’ ихтэй хоол идэх нь зүйтэй. Витамин ‘C’ нь амьтны ялангуяа, түүхий элгэнд (үхэр, гахай, тахиа) элбэг агуулагдах боловч өнөө үед түүхийгээр идэх нь зохимжгүй тул хонины элэг, зүрхийг шарж идэх, хонины хэлийг жигнэж идвэл      Витамин ‘C’-г хоолоор дамжуулан авах боломж бүрдэнэ. Түүнчлэн Витамин ‘C’-ийн төрөл бүрийн нэмэгдэл бүтээгдэхүүн (supplement) хэрэглэж болно. Энэ нь монголд аскорбины хүчил, үрлэн Витамин ‘C’ хэлбэрээр эмийн сангаар худалдаалагддаг. Их Британид амьдарч хүмүүс “Vitamin C& Zinc”- Immune health нэртэй уусанд уусгаж өдөрт 1 удаа хэрэглэдэг шахмалыг авч хэрэглэж болно.
Халуун бүлээн шингэн (цай, кофе) ихээр уух. “Шингэн юм уух нь хамар, хоолой залгиураа зайлахтай төстэй үйлчилгээтэй, гэхдээ эсрэг чиглэлд. Хоолой залгиурт агуулагдаж буй вирүс уусан шингэн зүйлээр ходоод руу угаагдана гэсэн үг. Вирүс ходоодонд орсноор үржих нь бүү хэл үхэж устана”.
Эх сурвалж:
Урт насалцгаая.
Япончуудын урт насалдаг нууцын нэгэн түлхүүр эрүүл хооллолтын тухай хөндөхөд зүй ёсоор эхний тавд бичигдэх "Натто"  буюу шар буурцгийн тухай танилцуулья. Анх Японд ирээд амандаа авах нь битгий хэл харахад л  дотор хачин болдог байсан юм. Одоо бол их дуртай болсноор барахгүй өдөр бүр хүнсэндээ хэрэглэж байгаа.
"Натто"г  эрт дээр үеэс Япончууд хүнсэндээ хэрэглэж ирсэн бөгөөд одоо бол Япон хүн бүрийн дуртай уламжлалт зоогт зүй ёсоор тооцогдоно. Энэ нь Bacillus subtilis фермэнтээр баяжуулсан шар буурцаг  soybean (U.S.) юм. "Натто"г ялангуяа өглөөгүүр  зооглох нь тохиромжтой. Учир нь аммони төст өвөрмөц үнэр, хүчтэй амт, зунгаарсан тогтоц бүхий фермэнтээр баяжигдсан натто нь бүтэн өдрийн турш  хүний хоол боловсруулах  системийн гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх  ба хоол боловсруулах шүүрлийн ялгаралтыг  сэдээж  өгдөг. "Натто"г Япончууд ихэвчлэн будаа болон мисоширү шөлтэйгээ хамт  иддэг байсан үе нэгэнт өнгөрч орчин үед Натто сүши, Натто шпагетти бүр Натто амтат мөхөөлдөс хүртэл захиалгын хуудсанд тийм ховор биш байдаг болсон. Ер нь шар буурцгийг ганцхан Япончууд биш өмнөд азийнхан хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг бөгөөд орон бүр өөрсдийн уламжлалт арга технологиор бүтээгдэхүүн боловсруулдаг байна.
Япончуудын хувьд дараах аргаар амтат "Натто"-гоо гаргаж авдаг. Эхлээд шар буурцгийг сайтар угааж  усан дотор 12-20 цаг орчим дэвтээнэ. Хэмжээ нь хөөж томорсон буурцгийг  ууранд 6 цаг орчим жигнэнэ. Дараа нь 40 градуст  24 цагийн турш ферментжүүлэх бөгөөд энэ шат хамгийн хариуцлагатай шат юм. Мэдээж эцэст нь  0 градуст хөргөж  савлах ажиллагаа явагдана. 0 градуст  ферментүүд нь Наттоны үндсэн бүрэлдэхүүн  болох уургийг задалж амин хүчлийн гинж болгох бөгөөд энэ нь амьтны гаралтай уурагтай яг ижилхэн хүний уургийн хэрэгцээг хангаад зогсохгүй харин ч амархан шингэж боловсордог байна.
Түүнчлэн Натто нь хөгшрөлтийн үеийн ухаан санамж алдалтаас сэргийлэхээс гадна их хэмжээний витамин К болон кальци агуулах ба  энэ нь яс сийрэгжих өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Бүсгүйчүүлд шивнэхэд Hаттонд агуулагдах витамин  PQQ (Pyrroloquinoline quinone) нь арьсны сулрах процессыг удаашруулна. Мөн хавдрын эсрэг нөлөөтэй гэдэг нь нэгэнт батлагдаад байгаа 40 орчим төрлийн бодис агуулдгаас гадна холестрин бараг байхгүй учир даралт ихдэхээс эхлээд зүрх судасны өвчлөлд хүргэхгүй юм байна. Эрчүүлийн эрт халзралтанд сайнаар нөлөөлж гормоны тэнцвэрийг хадгалахад тусалдаг гэсэн судалгааны үр дүн нэлээд эртнээс олны анхаарлыг татаж байгаа юм байна.
Тэгэхээр Натто нь ердөө л Монголд элбэг  байгаа шар буурцаг учраас өдөр бүр биш юмаа гэхэд долоо хоногт ядаж 2 удаа махнаас татгалзаж,  шар буурцгаар орлуулж чадвал та өөрийнхөө эрүүл мэндэд  оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм шүү.
A хүрээний H1N1 вирусын цар тахал/хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
<embed width="515" height="385" src="https://www.blogmn.net/include/mediaplayer/player.swf" flashvars="file=http://www.moh.mn/video/onon_2373_tv_nevtruuleg.mpg.flv&controlbar=over&showstop=true&showdownload=true&link=http://www.moh.mn/video/onon_2373_tv_nevtruuleg.mpg.flv&logo=https://www.blogmn.net/images/mplogo.png" pluginspage="http://www.macromedia.com/go/getflashplayer" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" allowscriptaccess="always"></embed>
Урьдчилан сэргийлэлт: Одоогоор урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд:
Ханиаж, найтаах үед ам хамрыг таглах (гар, ханцуй боломжтой зүйлсээр)
Гараа сайтар савандаж угаах
Орж гарахдаа бэлдэж тавьсан давсны уусмал, царван зэргээр хоолой амаа зайлж байх.
Өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх.
Нүд, ам, хамарт бохир гараар хүрэхгүй байх.
Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
Хангалттай унтаж амарч, ядрахгүй байх.
Суугаа ажилтай хүмүүс аль болох хөдөлгөөн хязгаарлалгүй дасгал хөдөлгөөн хийж биеийн үйл ажиллагааг ойр ойрхон хугацаанд сэргээж байх.
Гэр орон, албан тасалгаандаа өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж байх
2 цаг тутамд 10-15 минут цонхоо онгойлгож агааржуулж байх. (Жаахан хүүхэдтэй тохиолдолд хүүхдээ нөгөө өрөөнд оруулаад өрөөг агааржуулаад буцаж цонхоо хааж хэвийн дулаантай болгоод хүүхдээ оруулаад нөгөө өрөөгөө агааржуулах. Боломжгүй бол илүү ойрхон хугацаанд бага багаар агааржуулах эсвэл хүүхдийг дулаан хувцаслаж, ам хамрыг таглан өрөөг агааржуулах.)
Онцын шаардлагагүй тохиолдолд өвчлөл гарсан газар руу зорчихгүй байх.
Олон хүн цугласан газраар аль болох сэлгүүцэхгүй байх.
Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1%-ийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх.
Ханиад хүрсэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өрхийн эмч, харъяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
Өвчний үед илрэх шинж тэмдгүүд:
Нус гоожих, ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, тамирдах, сульдах, бөөлжих, суулгах гэх мэт ердийн ханиад томуугийн үед илрэх шинж тэмдгүүд илэрнэ.
Эмчилгээ /өвдсөн байж болзошгүй тохиолдолд авах арга хэмжээ/:
Сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-ийн 100, 454921 утсанд мэдээлэх, зөвлөмж авахыг зөвлөж байна.
Вирусын эсрэг халдвар учир аль болох эмчийн зөвлөгөөгүйгээр антибиотик төрлийн эм хэрэглэхгүй байх! Антибиотик нь вирусын эсрэг огт үйлчилдэггүй бөгөөд эсрэгээрээ хүний дархлалын системийг дарангуйлдаг.
Гэр бүлийнхнээс аль болох тусгаарлах, өвчтөнд маск зүүлгэх, маскийг 2 цаг тутамд сольж байх. (даавуун маск угааж индүүдэн хэрэглэх нь дээр. Учир нь гадуур зарагдаж буй 1 удаагийн маскнууд харшил өгч байна гэсэн яриа байгаа.)
Гэр бүлийн гишүүд болон өвчтөн гараа тогтмол сайтар савандаж угаах.
Гэртээ  чийгтэй цэвэрлэгээ  хийж, 2 цаг тутам агааржуулалт хийх.
Ханиаж, найтаахдаа алчуур, сальфетик хэрэглэн хогийн саванд хаях.
Орж гарахдаа бэлдэж тавьсан давс эсвэл содтой ус, царван зэргээр хоолой амаа зайлж байх.
Хэрвээ танд дээрх шинж, тэмдэг илэрвэл, эсвэл хүүхдэд тань илэрвэл 7 хоногийн хугацаанд гэртээ гадагш гаралгүй эмчилгээ хийж, хэвтрийн дэглэм сахиж байх. Гэртээ байх хугацаанд өрхийн эмч дуудаж үзүүлж зөвлөгөө авч болно. Ажил, сургуулийн чөлөөг харъяа өрхийн эмч олгох болно.
Амин дэмээр баялаг, илчлэг сайтай халуун хоол хүнс витамин хэрэглэх. Ялангуяа  халуун аарц, сүү, аньс, чацарганы шүүс, сармис, сонгинотой шөл хэрэглэх. Хүйтэн хоол хүнс, уух зүйлс хэрэглэхгүй байх.
Хангалттай унтаж амарч байх.
Туссан хүн нас барах магадлал нь 0.1% гэж байгаа хэдий ч энэ нэмэгдсээр байна. 1918-1919 оны үед болсон цар тахлын үеэр дэлхий дээр 50-100 сая хүн нас барсан гэдэг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээгээр 2009.09 сарын байдлаар 1700 орчим хүн нас барсан байсан бол 2009.10.11 байдлаар дэлхий дээр нийт 4735 хүн энэ өвчний улмаас нас бараад байгаа гэсэн мэдээ байна. Мөн өнөөдрийн байдлаар Монгол улсад маань 200 гаран хүн өвдөж 2 хүн нас барсан гэсэн албан бус мэдээлэл байна. Тиймээс хүн бүр дор бүрнээ анхаарч урьдчилан сэргийлцгээе!
Холбогдох бичлэг, эх сурвалжууд:
1. beckjenni.blogspot.com
2. Эрүүл Мэндийн Яамны веб хуудас
3. Wikipedia
4. Боловсрол Шинжлэх Ухааны Яамны веб хуудас
Батга
Ер нь бол батга гэдэг нь хүний биеийн гадны нянг эсэргүүцэх чадвар суларсантай холбоотой, арьсны нүх бөглөрч тэнд орсон нян үржин үрэвсэл үүсгэж байгаа явдал юм. Арьсан дээр жижигхэн нүхнүүд байдгийг дунд сургуульд хүний биеийн бүтэц зүйн хичээл дээр үзсэн байх аа.
Тиймээс:
1. Ходоод, хоол боловсруулах эртнүүдээ эмчид үзүүлэхэд гэмгүй. Олон тохиолдолд ходоодны шархтай, цөсний зогсонгошилтой зэрэг ямар нэгэн архаг өвчтэй үед батга гарах нь элбэг байдаг. Учир нь архаг өвчин нь хүний биеийн хамгаалах тогтолцоог сулруулсан байдаг учир нян амархан биед нэвтэрдэг. Тиймээс ямар нэгэн өвчин илэрвэл тууштай, эмчийн зааврын дагуу эцсийг нь хүртэл эмчлэх хэрэгтэй. Ходоодны өвчнийг бүрэн эмчлэхийн тулд дор хаяж 1 жил дэглэм барьж, эмээ дор хаяж 1-3 сар тогтмол уух шаардлагатай байдаг.
2. Тослог багатай хоол хүнс хэрэглээд, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй.
3. Мөн хөдөлгөөн хийж, спортоор хичээллээрэй.
4. Өсвөр насны үед дааврын өөрчлөлтөөс болж батга гарах нь тохиолддог. Хэдийгээр насны онцлогоос хамаарч дааврын өөрчлөлтөөс болж гардаг боловч бас дэглэм, цэвэрхэн байх, хоол ундаа зохицуулж чадвал, биеэ  эрүүл байлгавал богино хугацаанд бие махбод зохицож батга үүсгэгч нянг эсэргүүцэх чадвартай болдог.
5. Тараг түрхэх, хоол ундандаа цагаан идээ сүү тараг тогтмол хэрэглэх нь бас их үр дүнтэй байдаг.
6. Чихэрлэг зүйлийг хоолноосоо бүрэн хасах хэрэгтэй. Жимс бол  бас хааяа идэж байж болно.
7. Унтахын өмнө заавал нүүрээ цэвэрлэж унтаж байх.
8. Нүүрээ угаахдаа шууд крантны усаар угаах биш хүйтэн ус саванд хийж тавьж хонуулан хүйтэн бүлээн усаар угааж байх нь сайн. Буцалгаад хөргөөд хэрэглэвэл бас их зүгээр. Нүүр халуун усаар угаах нь үрчлээ эрт суулгадаг гэж хөгшчүүд ярьдаг юм билээ шүү. Бас нүүр угаагч сонгохдоо аль болох өөрийн арьсанд тохирсон, чанартай сайн саванг үнэ хайрлалгүй сонгохыг хичээгээрэй. Миний хувьд Японы гоо сайхны цэвэрлэх хэрэгслүүдэд илүү дуртай, чанартай, бас бидэнтэй илүү ойролцоо бие махбодтой учир илүү сайн таараад байх шиг байдаг. Гэхдээ хугацаа, хадгалалтын горимыг нь хянаж авахаа мартуузай. Бас дотоодын үйлдвэрийн зарим бүтээгдэхүүн цэвэрлэгчид ч зүгээр гэдэг юм билээ.
9. Нойроо зөв зохицуулж эрт унтаж эрт босож байх хэрэгтэй. Өдөрт 6-аас доошгүй цаг, дунджаар 8 цаг унтаж амарч байх хэрэгтэй.
10. Тамхинаас хол байх. Өөрөө татахгүй ч бусдын тамхины утаанд хордохгүй байх хэрэгтэй.
Уламжлалт анагаах болоод мухар сүсэг
Өө яг үгүйсгэчихдэг эмч нар ч цөөхөн л байх... Шээсээр, тэгээд ходоодонд орж халддаг вирус үнэндээ бол цөөхөн л байх л даа...
Тэгэхдээ мэдэхгүй юм даа. Би лав багадаа ханиад хүрээд ууж л явсан...
Аа гэхдээ (ДЗман)... Тэр хорт хавдар нэгэнт тусчихсан хүнд бол юу ч уулгаж идүүлээд нэмэргүй гэдгийг бол 98% итгэлтэйгээр хэлж чаднаа. Элээний талаарх яриаг магадгүй бууддаг нөхдүүд нь гаргасан ч байж магадгүй юм. Аавын чинь бие сайжирсан нь өөр шалтгаантай л байсан болов уу даа. Нэгэнт эмнэлэгт очоод хэвтсэн хүнд эхний удаад анхан шатны тусламж нэлээн хүчтэй л авсан болов уу? Тийм биш ч гэсэн явцын эмчилгээнд ч тунгийн тодорхой хэмжээнд хүрэх үед сайжирдаг л даа... бла бла бла. Ямартай ч ардын эмнэлэг ч гэсэн хэн нэгэн нь сайн гээд элдэв юм хэрэглээд байх нь бол огт буруу л даа. Яг ЭМШУИС-ын Уламжлалт анагаахын тэнхим, Улаанбаатар сувилал зэрэг газруудын хувьд бол өөр. Тэд нар чинь яг шинжлэх ухааны түвшинд нь судалгаа явуулаад уламжлалт анагаахыг хэрэглэж байгаа болохоор.
Бас яахав Оточ маарамба сургууль энэ тэр бол бас өөр яг ном судрыг нь уншиж харж байгаад эмчилгээ хийнэ.
Тэрнээс биш хаа хамаагүй өөрийгөө бөө гээд тодруулцан нөхдүүд янз бүрийн зөвлөгөө, ийм тийм юм сайн гэдэгт итгэсэнээс болсон болоогүй шинэ анагаах ухаандаа итгэсэн нь өлзийтэй л дээ.
Хүмүүс өөрснөө эхлээд уламжлалт анагаах, бясалгал энэ тэрээр явж өвчнөө хүндрүүлсэн хойноо эмнэлэгт хандах тохиолдол их байдаг болохоор ер нь эрүүл мэнддээ бол нямбай, бодолтой л хандах хэрэгтэй.
Саяхан адууны гуур гээд шимэгч хорхой хүнд идүүлээд нөгөөх нь бүүр аймар улаан хоолойд нь шигдээд шимэгчилсэн тохиолдол ч байгаа гэдгийг сайн санах хэрэгтэй болов уу!
Family house
Юуны өмнө би ч гэсэн Family house талаар сайн мэдэхгүй hospice гэж ойлгож явснаа хэлэх хэрэгтэй байх. Харин Японд ирээд сайн дурын ажил хийж эхэлснээс хойш  салгаж ойлгох болсон юм. Энд hospice-т хийгддэг шиг эмчилгээ байхгүй харин эмчилгээгүй өвчнөөр шаналж байгаа хүүхдүүд ээж аавтайгаа гэртээ байгаа юм шиг өдрийг өнгөрүүлэх түр гэр гэсэн үг юм. Англиар a home a way from home for children fighting cancer гэж тайлбарлажээ.
Японд үүсээд эдүгээ 15 /1993-3-6/ жилийн нүүрийг үзээд байгаа харьцангуй шинэ салбар юм байна. Хаана ч байсан гэсэн хавдрын том эмнэлэг нь төв бараадан байх тул Япон улс даяар хүнд өвчтэй хүүхдүүд хөдөө хот гэлтгүй Токиод үзүүлж эмчлүүлнэ. Гэр хол гэдэг шалтгаанаар нялх хүүхдээ эмнэлэгт сахих боломжгүй, үнэтэй зочид буудалд мөнгө төлөөд байх хэцүү болохоор ээж аавууд хүүхдээ эмнэлэг бараадуулан орхиод явах нь элбэг бөгөөд энэ нь ч хүүхдийн эмчилгээнд сөргөөр нөлөөлж байгааг харсан эмч дархлал нь дарангуйлагдсан хүнд өвчтэй хүүхдүүд очиж болохуйц цэвэр бөгөөд хүүхдэд гэр мэт нь сэтгэгдэл төрүүлэх ямар нэгэн газар хэрэгтэй юм байна, тэр нь эмнэлгийн ойролцоо байх ёстой гэдгийг олж харан анх 1 өрөө тохижуулж байсан нь одоо хэдийнээ хөгжлийнхөө хэд хэдэн үеийг дамжаад хүнд өвчнөөр шаналан үхэлтэй тэмцэж байгаа хөөрхий хүүхдүүдэд ээж аав болон хайртай хүмүүстэйгээ уулзан эмнэлгээс түр боловч холдон эрхлэн тоглох боломжоор хангадаг улсын болон хувийн олон олон хаус болтлоо өргөжжээ.
Одоо бичлэгийнхээ гол зорилгодоо эргээд орьё.
Монголд хавдар өвчнөөр шаналан чадах хэмжээгээрээ тэмцэн байгаа хүүхдүүд олон байгаагийн дээр жил бүр хавдраар өвчилж байгаа хүүхдийн тоо геометр прогрессоор өсөж байгаа гэдгийг хэлэхэд илүүц биз ээ. Хавдpын эмнэлэг болон ЭНЭШТ нь Улаанбаатарт л байдаг болохоор ээж аавууд холын аймаг хөдөөнөөс эмнэлэг бараадан ирээд, байх айлгүй багагүй бэрхшээлтэй тулгарч байдгийг сонссон төдийд хэлж байгаа биш бишгүй харсан гэдгээр батлаад хэлж чадах юм байна. Хүнд хөнгөн ямар ч байлаа өвдөж шаналсан битгий хэл эрүүл хүүхдэд хүртэл ээжийн инээмсэглэл аавын үнсэлт гэдэг хичнээн эрхэм билээ. Хүнд өвчтэй хүүхдээ орхиод явж чадах сэтгэл Монгол эжийд байхгүйг хэлэх үү , ямар боловч нэг иймэрхүү бүтэцтэй оромж хэрэгтэй юм гэдгийг би дотроо бодоод сууж тэссэнгүй блогтоо оруулахаар шийдсэн юмаа. За тэр холын хүсэл мөрөөдөл яахав, хүүхдийн hospice-той болмоор байна. Цагаа тулбал хувийн, хувьсгалын нэртэй өчнөөн асрамжийн газар байж л байна, цаана нь ч зөндөөн байгуулагдах л биз, ядаж долоовор хуруугаараа чичээд үзүүлчих ганц ч хүүхдийн hospice алгаа.
Фамири Хаусу хэмээх Японы нэгэн NPO сайн дурын байгууллагын веб хуудаснаас Япон хэлээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно:
www.familyhouse.or.jp (Энд дарж хуудсыг google орчуулагчаар орчуулж Англиар уншиж болно.)
Гэдэстэй байна гэдэг онигоо
Гэдэстэй, тарган байна гэдэг бол онигоо шүү. Манай нэг миний шүтэж бишэрч явдаг багш маань нэг удаа ярьж байсан юм. Өчигдөр зурагтаар Ерөнхийлөгч, тэргүүн хадагтай хоёрын Солонгосчуудтай уулзаж байгааг хараад ичлээ гээд л... Нээх тарган хоёр юм сууж байсан юм байхаа. Солонгосчууд нь бол туранхай гуайлиг, манай хоёр бол үнэн муухай харагдаж байна гэсэн...
Анагаах ухааны нэвтэрхий толин дээр бол Таргалалт = Өвчин гэж орчуулагдана л даа. Тэр тусмаа арчаагүй хүмүүс тусдаг өвчин гэж бас хэлж болно. Таргалалтыг дагаад судасны хатуурал, даралт ихсэх, зүрх өвдөх, толгой өвдөх, даралт ихсэх, бэлгийн сулрал, чихрийн шижин, бусад дааврын (гормон) өвчнүүд гээд маш олон өвчин үүсдэг. Эмэгтэй хүмүүс бол ялангуяа таргалалтаасаа болж стрессд их ордог.
Таргалалтын нэг том шалтгаан бол стресс. Гэтэл таргалалт өөрөө стрессийг үүсгэдэг. Мөн таргалах тусмаа хүний хоолны дуршил ихэсдэг. Стрессд ороод л дэглэм барихгүй тэмцэхгүй яваад байвал улам л таргалаад л байна...
Тэгээд л эцэст нь ийм болно шүү дээ. Сэжгийн биш гэж үү? Хүн өөрөө даван туулж байж л стрессгүй гуайлиг сайхан харагдана шүү дээ.
Хөдөлгөөнгүй суугаа ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд спортоор хичээллэх нь хөдөлгөөн болоод сэтгэл санааны эмчилгээ юм даа. Тарганаасаа ичээд суугаад байж бас болохгүй, хөдлө, спортын танхимд оч! Харин хэзээч битгий тураах эм, цай эсэн бусын юм уугаарай!!! Иймэрхүү зүйлс бол тэр үедээ л тураахаас уухаа больмогц харин ч эрчимтэйгээр таргалуулна. Бүр дааврын өөрчлөлт өгч бусад өвчинд хүргэх нь элбэг.
Хөдөлгөөн дутагдах нь хүнийг төвийн таргалалт буюу гэдэс хэвлийгээрээ таргалах таргалалтыг үүсгэдэг. Гэдсээрээ тарган байх нь хамгийн муухай зүйл. Гэдсээрээ тарган хүнийг сайхан болгож хардаг нүдтэй хүн ер нь байдаг болов уу?
Турах бас нэг арга бол АЛХАХ. Гэхдээ энд зөвхөн ажил, сургууль руугаа ирж очихдоо алхах, өрөөн дотр оо алхахыг тооцохгүй л дээ. Суугаа ажил хийдэг бол өдөрт дор хаяж нэг цаг алхаж байх хэрэгтэй. Хоолоо идчихээд нөхөр/эхнэр хүүхэдтэйгээ салхинд гараад 1 цаг яриад алхаж болно шүү дээ.
Хүмүүсийн дунд заавал хөлсөө гаргаж байж турна гэсэн ойлголт байдаг. Энэ бол тийм биш юм л даа. Гол нь идсэн хоолны калориос бие махбодийн хэрэгцээ даваад л байвал аажим аажмаар турж болох юм. Хөдлөнө гэдэг бол хөлс гарахгүй ч байсан тэр өөх тос, калорийг шатааж байгаа л гэсэн үг.
За тэгээд нэг маш чухал зүйл бол мэдээж хооллолт, хоолны дэглэм юм.
Цагаан гурил, чихэрлэг зүйлс, школад, цагаан будаа, гамбургер, тостой, амттай зүйлс нь их хэмжээний калори агуулдаг учир тэр нь хүний биед ороод өөх тос болж хувирдаг. Тэгэхээр та илүү жинтэй бол эмчээс зөвлөгөө авах буюу өөрөө тооцоолон хооллолтоо зохицуулж байх хэрэгтэй.
Хар талх, гурвалжин будаа, бор гурил, царцдаггүй өөх тос (адууны өөх, ургамлын тос г.м) гэх зэрэг аль болох калори багатай зүйлсийг хэрэглэх. Зарим бүтээгдэхүүний саван дээр байдаг калорийн хэмжээг ч бас харж тооцож байх хэрэгтэй. АНУ г.м хөгжилтэй орнуудад таргалалт хүн амын дунд маш том асуудал байдаг болохоор бараг бүх бүтээгдэхүүний хайрцган дээр калорийг тодорхойлж бичсэн байдаг бөгөөд соёлой боловсон ухаалаг хүмүүс нь хүнснийхээ калорийг байнга бодож тооцож хэрэглэдэг.
За тэгээд гуайлиг туранхай сайхан хүмүүс машинаар биш хөлөөрөө хотын гудмаар алхдаг, мань мэтийн бабник нөхдүүд нь нүдээ хужирлан жаргадаг тийм нийслэлтэй болох болтугай
Энэ бичлэгийн утга санааг алдуулалгүй бүх хэлбэрээр нэр дурдалгүйгээр хэвлэн нийтлэж ашиглахыг зөвшөөрнө.
Холбогдох нийтлэл:
Турах зааварчилгаа
Гурил нь илүүдэв
Үнэний хувьтай ч юм шиг. Үнэндээ одоо Монголд маань олигтойхон идчихээр чанарын шаардлага хангах хүнсний бүтээгдэхүүн хуруу дарам цөөхөн болж дээ :( Наад захын жишээ гэхэд тэр нэг алаг үнээний зурагтай Хятадаас авчирсан хуурай сүүгээр найруулж дөрвөлжин саванд хийсэн сүүг Монголын хамгийн чанартай сүү гээд л ТВ-ээр рекламдах юм. (Энэ сурталчилгааны асуудалд тодорхой хяналт тавих дээр ч бас анхаармаар юм шиг.)  Монголчууд ядаж сүүгээ ч өөрсдөө хийж чадахаа боличихсон, хамгийн чанартай сүүг дэлхийг сүйтгэж буй улсаас импортлож хэрэглэж байна гээд бодохоор... :( Бидний хүнснийхээ бүтээгдэхүүнд тавих анхаарал сул, энэ бүтээгдэхүүнийг үнэхээр Монголд эсвэл Оросод үйлдвэрлэсэн эсэхийг (Хятадын Эрээнд Оросод үйлдвэрлэв, Германд үйлдвэрлэв гэсэн маш их хүнсний бүтээгдэхүүнүүдийн шошго хэвлүүлдэг гэж байгаа (олны үг ортой). Энд гаалийн хяналтыг чангатгах, Эрээнд тодорхой хэмжээнд тагнуулын үйл ажиллагаа явуулах нь үндэстний аюулгүй байдлын үүднээс заавал авах ёстой арга хэмжээ мэт?) анзаардаггүй хямдыг нь харж хэрэглэдэгээс болоод, бид хэрэглээд байгаагаас болоод хуурамч болон чанаргүй бүтээгдэхүүнүүд, гадны хүнс үйлдвэрлэгчид Монголын зах зээлийг эзэлж байна.
Өдөр тутамд хавдар, гормоны элдэв шинэ шинэ өвчнүүд дэлгэрээд байгаагийн нэлээдгүй хувь нь чанаргүй хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой.
Улаанбаатарын гудамжаар алхаж явахад "Эмийн сан", "Эм ханган нийлүүлэх төв" гэсэн хаягнууд тэгээд элдэв хувийн эмнэлэгүүд дүүрэн эгнэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ? Үйлчлүүлэгчид байна л гэсэн үг байх даа...
Импортын хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээ аль болох багасгацгаая, бас хүнсний үйлдвэрүүд нь түүхий эдээ импортлохдоо маш өндөр хяналтан доор оруулж ирж баймаар байна. Хамгийн гол нь хэрэглэгчид бид өөрсдөө ч бусдыг ч уриалан гадны хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй үнэтэй ч гэсэн Монгол бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе. (Яг ингээд бичсэн чинь Хонгорын гурил, төмс...) Ер нь л өөрсдөө идэж ууж байгаа зүйлдээ дээд зэргээр анхаарал тавьж байхгүй бол нэг их удахгүй өөрөө ч өвчин тусч горыг нь амсана, улс орон маань ч хүнд байдалд орох байх. Өөртэйгөө, энэ муу муухай байдалтай хувиараа ч болсон тэмцэцгээе. Түмээ эгчийн санал болгосоноор тийм холбоо байгуулсан ч болмоор санагдана... Монголын хүнс үйлдвэрлэгчдийн холбоо, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо болоод бусад Монголоо гэсэн байгууллага хувь хүмүүс нэгдэх шаардлагатай байна. Гаалийн болоод Мэргэжлийн хяналтын гээд бусад зохих албадууд, засгийн газар, их хуралд энэ талаар ард түмний зүгээс шаардлага тавьж цөөхөн хэдэн импортлогчдын биш нийт улс эх орон, ард түмний эрх ашгийн үүднээс зохих арга хэмжээнүүдийг авах шаардлага өнөөдөр юу юунаас чухал болоод байна. Хорих арга хэмжээ биш чанаржуулах, хяналт шалгалтын дүнд зөвхөн чанартайг нь импортлодог болцгооё!