avatar

Family house

2008-05-19, 14:38
   Family house буюу монголчилбол гэр бүлийн байшин гэх Монголдоо нэвтрүүлмээр санагдсан нэгэн бүтцийн талаар блогтоо оруулчихъя гэж бодлоо. Одоо Монголд байхгүй боловч хэзээ нэгэн цагт хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүн санаачлан эхлүүлэхийг таах аргагүй юм.
Юуны өмнө би ч гэсэн Family house талаар сайн мэдэхгүй hospice гэж ойлгож явснаа хэлэх хэрэгтэй байх. Харин Японд ирээд сайн дурын ажил хийж эхэлснээс хойш  салгаж ойлгох болсон юм. Энд hospice-т хийгддэг шиг эмчилгээ байхгүй харин эмчилгээгүй өвчнөөр шаналж байгаа хүүхдүүд ээж аавтайгаа гэртээ байгаа юм шиг өдрийг өнгөрүүлэх түр гэр гэсэн үг...